2010 оны 1 дүгээр сарын 12
Томуугийн вакцины хомсдол удахгүй бэрхшээл
биш болох нь. Судлаач Манон Кокс хязгаарлагдмал олдоцтой тахианы үр хөврөлт
өндөгний оронд эсийг биореакторт ургуулах замаар аюулгүй, үйлчилгээ сайтай
вакциныг одоогийнхоос 2-4 дахин богино хугацаанд их хэмжээгээр үйлдвэрлэх
аргачлалыг боловсруулжээ.
Тахианы өндөг ашиглан томуугийн вирүсийн шинэ омгийн эсрэг вакцин үйлдвэрлэхэд 3-6 сарын хугацаа шаарддаг. Тахианы үр хөврөлт өндөгний хязгаарлагдмал олдоцын улмаас цартахлын үед вакцин үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй байдгаас гадна өндөг ашиглаж хийсэн вакцин нь ийм төрлийн харшилтай хүмүүст тохиромжгүй байдаг аж.

Коксын аргачлалаар сээр нуруутан амьтдын
дунд тархах чадваргүй зөвхөн шавьжны эсэд үрждэг бакуловирүсийг ашигладаг
бөгөөд шавьжны эсүүд нь дархлааны тогтолцоог томуугийн вирүсийн эсрэг тулаанд
дууддаг гемаглютинин (НА) уургийг их хэмжээгээр үйлдвэрлэдэг байна.
Томуугийн вирүсийн 3 өөр
омгийг ашиглан хийсэн шинэ вакциныг 460 эрүүл хүн дээр туршиж
үзэхэд нэг нь ч халдварын шинж тэмдэг үзүүлээгүй бол хяналтын бүлгийн хүмүүсийн
4.6 хувь нь байгалийн халдвар авсан байна. Мөн 3,000 хүн дээр хийсэн туршилтаар
ямар нэгэн гаж нөлөө илрээгүй аж. Түүнчлэн одоогоор хэрэглэгдэж байгаа вакцин
тариулсан хүмүүсийг бодвол шинэ вакцин тариулсан хүмүүсийн тавиас дээш хувьд нь
эсрэгбием илүүтэй үүссэн байжээ.
No comments:
Post a Comment