2009 оны 10 дугаар сарын 17
Мал эмнэлгийн эрдэмтэд зөвхөн хүн болон
цөөн хэдэн төрлийн амьтанд биш бүх сүүн тэжээлтэн амьтанд үйлчлэх чадвартай
хямд төсөр вакциныг богино хугацаанд боловсруулах шинэ аргын үүдийг нээжээ.
Тэдний үзэж байгаагаар хүнс хордуулагч бактер, томуугийн вирүс, хумхаа
өвчин үүсгэгч эгэл биетэн гэх мэт халдварт өвчин үүсгэгч бичил биетний
биологийн “баганан код”-ыг уншдаг системийг ашиглан бүх сүүн тэжээлтэн амьтныг
тодорхой нэгэн өвчнөөс хамгаалдаг вакцин бүтээж болох аж. Тус судалгааг
Биотехнологи, биологийн шинжлэх ухааны судалгааны зөвлөл (ББШУСЗ)-өөс улирал
тутам эрхлэн гаргадаг Business сэтгүүлийн
намрын дугаарт нийтэлсэн байна.
www.rcsb.org |
Бид нэг вакциныг олон төрлийн сүүн
тэжээлтэн амьтанд тохирдог болгоход ашиглах хэрэглэгдэхүүнийг нээлээ. Өвчин үүсгэгч
бактер, вирүс болон бусад аюулын эсрэг сүүн тэжээлтэн амьтны дархлааны
тогтолцоонд түгшүүрийн дохио өгдөг систем нь амьтны төрөл, бүр цаашлаад газар
зүйн онцлогоос шалтгаалан ялгаатай байдаг. Амьтныг аюулаас хамгаалах
энэхүү дохиоллын систем нь өөр хоорондоо ялимгүй ялгаатай TLR (toll-like receptor) хэмээх авуур молекул
юм. TLR авуур
нь баганан код уншигчийн нэгэн адил биед орсон "аюулт этгээд"-ийг
илрүүлж, түүний эсрэг хариу арга хэмжээ авах үүрэгтэй дархлааны тогтолцоонд
шаардлагатай мэдээллийг өгдөг бөгөөд энэ утгаараа вакцинжуулалтын арга
хэмжээний амжилтыг тодорхойлоход чухалд тооцогддог. Хүний энэхүү дохиоллын
систем нь нутгийн онцлогоос хамаарч ялгаатай байдаг нь дэлхийн өнцөг булан бүрт
хэрэгжиж байгаа сүрьеэгийн эсрэг вакцинжуулах хөтөлбөрүүдийн үр дүн харилцан
адилгүй байдгийг ямар нэгэн хэмжээгээр тайлбарлаж болох юм.” гэж профессор Дирк
Верлин мэдэгдсэн байна.
Вакцины үйлчилгээг улам сайжруулахын тулд адъювант хэмээн
алдаршсан “туслагч бодис”-ыг нэмж өгдөг. TLR
авууруудтай харилцан үйлчлэлд ордог молекулууд маш сайн адъювант болдог билээ.
Үүнийг амьтны төрөл болон газар зүйн онцлогийн талаархи мэдлэгтэй хослуулан
бодлоготойгоор ашиглах боломжтой.
“Хүн, мал амьтны эрүүл
мэндийг ганцхан төрлийн вакцинаар хамгаалж чадваас агуу хөгжилд хөтлөх бөгөөд
үүний тулд биологийн үндсэн зарчмыг ойлгох нь чухал гэдэг нь харагдаж байна.”
гэж ББШУСЗ-ийн судалгааны захирал, профессор Жанет Аллен өгүүлсэн байна.
No comments:
Post a Comment