Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/08/18

Бактер бодсоноос чинь илүү "ухаантай"

Мэдээний эх сурвалж: www.sciencedaily.com
2010 оны 1 дүгээр сарын 19 
Мэдээж бактерууд хүн, нохой, шувуу шиг сэтгэж чадахгүй ч Теннессигийн Их сургуулийн судлаачид тэднийг бодож байснаас илүү ”ухаантай” болохыг тогтоосон нь орчны өөрчлөлтөнд бактеруудын үзүүлэх хариу урвал, дасан зохицлын талаархи судалгаанд дэвшил гаргаж, анагаахын шинжлэх ухаан төдийгүй хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийхүйц бүтээл болжээ. Тус судалгааны үр дүн нь хөнөөлт бактеруудтай тэмцэх шинэ эм бэлдмэл бүтээх, ашигтай бактеруудыг хөдөө аж ахуй болон бусад салбарт “дайчлах” арга замуудыг эрэлхийлэхэд дэм үзүүлэх юм байна.
Escherichia coli (en.wikipedia.org)

Azospirillum brasilense (commtechlab.msu.edu)
Биологичид бактерийн чадварыг тодорхойлохдоо Escherichia coli (E. coli) хэмээх түгээмэл бактерийг голдуу сонгодог бол Теннессигийн Их сургуулийн Биохими, эсийн болон молекул биологийн тэнхимийн дэд профессор Глэдис Александр Azospirillum brasilense (A. brasilense) хэмээх хөрсний илүү нарийн бүтэцтэй бактерийг судлахаар шийджээ. Тэрээр мэдрэх, мэдээллийг боловсруулах, ялангуяа шийдвэр гаргах чадварын хувьд E. coli-г “маанаг” гэж тодорхойлсон байна.  
Бактерийн эсийн гадаргуу дээр хэд хэдэн авуур (рецептор) байдаг бөгөөд тус бүр нь бактерийн хөдөлгөөн, үйлдэл, хоруу чанар зэрэг ааш аягийг нь илэрхийлэхэд үүрэг гүйцэтгэдэг. E. coli-д түүний хөдлөх чигийг нь заадаг зөвхөн 5 авуур байдаг бол A. brasilense 48 авууртай. Ингэснээрээ орчны өөрчлөлтийг мэдэрч хөдлөх чигээ тодорхойлохдоо илүү “ухаалаг” ханддаг байна.
Эрдэмтэд өнөөг хүртэл бактерийн авуурууд хэрхэн орчноо мэдэрдэг, энэ нь хариу урвал, дасан зохицох чадварт нь хэрхэн нөлөөлдөгийг судлаагүй буюу судалж чадаагүй байжээ. Харин Александрын тэргүүлсэн баг энэ чиглэлээр судалгаа явуулж, агаар дах азотын хийг аммони болгож хувиргах урвалтай холбоотой байж болзошгүй авуурыг судалж үзсэн байна. Энэхүү азот холбох хэмээх чадвар нь зөвхөн бактерит байдаг бөгөөд бүх амьд организмын эсийг нөхөн төлжихөд азот оролцох цор ганц шийдэл юм байна. Энэхүү урвал нь их өтгөрүүлэгтэй хүчилтөрөгчтэй орчинд задардаг ферментийн тусламжтайгаар явагддаг. Александрын баг ийм авуургүй мутант бактерийг бүтээж туршихад азот холбох урвалын чадвараа алдаж, өөрөөр хэлбэл, “сохорсон” байна.
Теннессигийн Их сургуулийн Оүк Риджийн Үндэсний лабораторийн эрдэмтэн Игор Жүлин Александрын багийн судалгаанд тулгуурлан авуурын бүтцийн загварыг компьютерийн аргаар боловсруулж бусад загваруудтай атомын түвшинд харьцуулж үзэхэд авуурын мэдрэх хэсгийн 100 гаруй амин хүчлийн нэг нь азот холбох урвалд шаардлагатай хүчилтөрөгчийн өтгөрүүлэгийг мэдрэх үүрэгтэй байж болзошгүй нь тодорхойлогджээ.

No comments:

Post a Comment