Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/08/18

Хоруу чанар өндөртэй мөөгөнцрийн халдварыг эмчлэх шинэ арга

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2007 оны 3 дугаар сарын 20
Candida albicans (en.wikipedia.org)
Ванкуверийн Бритиш Колумбын Их сургуулийн судлаачдын боловсруулсан эм олгох шинэ аргын ачаар ХДХВ/ДОХ, хорт хавдартай болон эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөнүүдийг үхэлд хүргэж болзошгүй цусаар дамждаг хоруу чанар өндөртэй мөөгөнцрийн халдварын эмчилгээнд дэвшил гарч буй бололтой. Эм зүйн шинжлэх ухааны профессор Кишор М.Васан тосон суурьт эмийн хувилбар боловсруулж мөөгөнцрийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй Амфотерицин В (Amphotericin B)-г амаар олгох үед үүсдэг гаж нөлөөг туйлын бага болгож чадсан байна. 
Aspergillus fumigatus (en.wikipedia.org)
Тавь гаруй жилийн настай, судсаар олгодог Амфотерицин В гаж нөлөө ихтэйн улмаас ялангуяа бөөрний хүнд хордлого үүсгэхээс гадна судас тариа хийлгэсэн газрын эдийг ноцтой гэмтээдэг. Харин тосон суурьт систем нь эмийг бөөрний эсүүдтэй харилцан үйлчлэлд орохыг саатуулангаа мөөгөнцрийн эс рүү довтолдог тул үйлчилгээ сайтай, хоруу чанар багатай байдаг аж.
ХДХВ/ДОХ болон химийн эмчилгээ хийлгэж байгаа хорт хавдартай өвчтөнүүдэд элбэг тохиолддог улаан хоолойн кандидоз (Candida albicans) болон ханиалгуулахаас эхлээд тархины гэмтэл хүртэл үүсгэдэг аспергиллёз (Аspergillus fumigatis)-ийн эсрэг энэхүү эмийн хувилбар хэрхэн үйлчилж байгааг амьтан дээр туршиж үзэхэд үр дүнтэй бөгөөд хоруу чанар тун багатай нь батлагдсан байна.
Улаан хоолойн кандидоз (en.wikipedia.org)
Үүнээс гадна дэлхийн хэмжээнд 2 сая орчим хүнийг өвчлүүлээд байгаа лейшманиоз хэмээх өвчний эмчилгээнд Амфотерицин В-г хэрэглэдэг ажээ.
Жич: Энэхүү судалгааны ажлын үр дүн Drug Development and Industrial Pharmacy сэтгүүлийн 2007 оны 7 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн.

No comments:

Post a Comment