Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/08/03

Мал эмнэлгийн бондын төсөл сайшаалтай ажлын эхлэл боллоо

Мэдээний эх сурвалж: www.massey.ac.nz
2009 оны 2 дугаар сарын 23
Хөдөө орон нутгийн малын эмч нарын хомсдолтой тэмцэх зорилгоор Засгийн газраас дэвшүүлсэн бондын төслийг Шинэ Зеландын тэргүүлэх малын эмч нар талархан хүлээн авлаа. Энэ төслийн хүрээнд заагдсан нутагт очиж ажиллах малын эмч нарт 5 жил хүртэлх хугацаанд жил бүр 11,000 долларын төлбөр төлөх ажээ.
Массейн Их сургууль нь Шинэ Зеландад мал эмнэлгийн шинжлэх ухааны сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг цорын ганц байгууллага бөгөөд жил бүр Мал эмнэлгийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй 95 орчим малын эмч (5 жилийн сургалт) төгсгөдөг.
Дээрх төслийг боловсруулахад тус сургууль Засгийн газартайгаа нягт хамтран ажилласнаас гадна хөдөө орон нутагт малын эмч нарын хомсдолыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах үүднээс анх удаа Мал эмнэлгийн технологийн бакалаврын зэрэг олгох 3 жилийн сургалт явуулахаар болсон байна. Мал эмнэлгийн технологичид нь практикийн болон судалгааны чиглэлээр бэлтгэгдэх бөгөөд цацраг, хэт авианы дүрс оношлогоо, цусны дээж авах, бүртгэл хөтлөх, шинжилгээ хийх зэргээр малын эмч нарт туслах үүрэгтэйгээр ажиллах аж.
АНУ, Канад, Австрали зэрэг орнууд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг ийм төрлийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг туршлагатай билээ.
Мал эмнэлгийн технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд нь төгсөх жилдээ бод мал, адуу, жижиг амьтан болон бизнес менежментийн чиглэлээр нарийн мэргэшиж төгсөх боломжтой. Гурван жилийн хугацаанд физик, хими, биологийн суурь хичээлүүдийг судалж улмаар анатоми, физиологи, эм судлал, оношлогооны арга зүй, мал үржүүлэг, клиник сургалтуудад хамрагдана. Одоогоор мал эмнэлгийн технологийн чиглэлээр жилд ойролцоогоор 30 орчим оюутан төгсөх тооцоотой байна.
Түүнчлэн Массейн Их сургуулийг Мал эмнэлгийн сувилахуйн ухааны дипломтой төгсөгчдөд Мал эмнэлгийн технологийн бакалаврын зэргийг богино хугацааны хөтөлбөрөөр олгох боломжтой болжээ.

No comments:

Post a Comment