2011 оны 8 дугаар
сарын 22
Өмнөд Калифорний Их
сургуулийн Витербигийн Инженерчлэлийн сургуулийн химийн инженерчлэлийн
профессор Пин Ван хүний дархлал хомсдолын вирүс (ХДХВ)-ийн халдвар авсан эсийг
“агнадаг” вирүс бүтээжээ. Уг лентивирүсийн вектор нь ХДХВ-ээр халдварласан
эсийг эмэнд барьж өгч устгуулдаг онцлогтой гэнэ. Энэ нь агаараас өгөх цохилтыг
оновчтой болгохын тулд явган цэрэг лазерийн туяагаар байг гэрэлтүүлдэг зэвсэгт
хүчний нэгэн аргатай ижил механизмтай бөгөөд эрүүл эсийг гэмтээдэггүй сайн
талтай аж.
Одоогоор лентивирүсийн векторыг зөвхөн эсийн өсгөвөрт туршиж үзсэн бөгөөд ХДХВ-тэй нийт эсийн 35
орчим хувийг устгах чадвартайгаа харуулсан байна. Хэдийгээр хангалтгүй тоо мэт
сонсогдож болох ч хүнд хэрэглэсэн тохиолдолд хэд хэдэн удаагийн давтамжтай
эмчилгээгээр үр дүнг дээшлүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Удахгүй
хулгана дээр туршиж үзэх энэ чухал нээлтийг эмчилгээнд ашиглах хараахан
болоогүй байна. Гэвч эмчилгээний нэгэн хувилбар болж батлагдах нь дамжиггүй
гэдэгт судлаачид итгэл төгс байгаа ажээ.
Жич: Тус судалгааны ажлын
дэлгэрэнгүйг Virus research сэтгүүлийн 7 дугаар сарын 23-ны өдрийн дугаараас
уншина уу.
No comments:
Post a Comment