Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/08/10

Лабораторийн аргаар гахайн мах “ургуулав”

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 12 дугаар сарын 15
Нидерландын Эйндховений Их сургуулийн физиологийн ухааны профессор Марк Постоор ахлуулсан судлаачид амьд гахайнаас миобласт (булчин үүсгүүр) эсийг ялган авч амьтны хээлийн цус агуулсан тэжээлт орчин (цаашдаа нийлэг тэжээлт орчин ашиглах төлөвлөгөөтэй байгаа) бүхий петрийн аяганд ургуулж анх удаа гахайн мах гаргаж авсан байна.
Одоогоор гаргаж аваад байгаа мах нь наалдамхай, шалбайсан, амтгүй булчин боловч байгалийн махтай дүйцэх хэмжээнд хүргэх арга замуудыг эрэлхийлж байгаа ажээ.
Лабораторийн дүрмээр судлаачид өөрсдөө бүтээгдэхүүнээ амсаж үзэхийг хориглодог тул боловсруулсан махаа хэн ч “хүртээгүй” байгаа гэнэ. Гэвч энэ технологи ойрын 5 жилд багтаж зайдасны үйлдвэрлэлд нэвтэрнэ гэдэгт тэд итгэлтэй байгаа юм байна.
Бусад судалгааны багууд ч мөн адил хиймэл мах гаргаж авахаар ажиллаж байгаа аж. Нисэх онгоц, сансар судлалын үндэсний удирдах газар (National Aeronautics and Space Administration/NASA)-аас загас болон цацагт хяруулын эсээс мах ургуулах талаар АНУ-д хэрэгжүүлж байгаа судалгааны ажлуудыг санхүүжүүлдэг бөгөөд хэрэв амжилттай болвол сансрын нисэгчдийн аялалын хоол хүнсний асуудлыг шийдвэрлэхэд ач тусаа өгөх юм байна.

No comments:

Post a Comment