2009 оны 9 дүгээр сарын 26
Йелийн инженерүүд анх удаа шингэн тэжээлт орчинд E. coli бактер завь сэлүүрдэхтэй төстэй хөдөлгөөн хийхийг нүдээр харсан байна.
Physical Review Letters сэтгүүлийн 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаарт нийтлэгдэх тэдний судалгаа нь бактерийн хөдөлгөөний механизмын талаархи ойлголтыг зузаатгаснаар халдвараас сэргийлэх аргыг боловсронгуй болгоход дэм болох аж.

Эрдэмтэд E. сoli болон бусад янжуур хэлбэрт микроорганизмууд
нь тодорхой мөчлөгийн давтамжтайгаар урсгал дагасан завь сэлүүрдэхтэй төстэй
хөдөлгөөн хийдэг гэсэн онолыг олон жилийн өмнөөс дэвшүүлж байсан ч өнөөг хүртэл
хэн ч шууд харж чадаагүй байв.
Зургийг: Хюр Косер/Йелийн их сургууль |
Йелийн Инженерчлэл, хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн дэд профессор Хью Косер бактер болон шингэний урсгал хоорондын хөдөлгөөний харилцан үйлчлэлийн дүнд бактерууд урсгал сөрөх боломжтойгоор эгнэдэг болохыг урьд нь нээсэн байж. Бактер нь урсгал сөрөх хамгийн ашигтай замыг олж чаддаг бөгөөд үүний механизмыг ойлгохыг Косер туйлын их хичээсэн байна.
Энэ удаа тэрээр нөхдийн хамтаар бактерийн хөдөлгөөний явцыг харах арга боловсруулжээ. Тэд компьютер дүрсний дэвшилтэт технологийг боловсронгуй шинэ алгоритмтэй хослуулан ус болон глицеринт орчинд хөдлөх хэдэн арван мянган шилбүүргүй E. coli-гийн хэдэн сая дүрсийг өндөр нягтралтайгаар буулгаж завь сэлүүрдэх мэт хөдөлгөөнийг нь баталсан байна.

Бактерийн хөдөлгөөн нь
түүний урт болон шингэний гадаргаас хэр зайтай байгаагаас аль алинаас нь
хамаардаг. E. coli хэдий чинээ богино бөгөөд шингэний
гадаргад ойр байна төдий чинээ удаан “сэлүүрддэг” байна.
Инженерүүд зургийн
аппарат болон компьютерийн системийг секундэд 60-100 дараалсан дүрс буулгаж,
цуглуулсан асар их мэдээллийг автоматаар задлан шинжлэх чадамжтай болгохын тулд
хэдэн сарын турш уйгагүй хөдөлмөрлөсөн аж.
“Бактерийн
хөдөлгөөний физик шинж чанарыг ойлгох нь түүний тархалт, өвчин үүсгэх аюулаас
сэргийлэх арга замыг боловсруулахад ач холбогдолтой. Антибиотик болон бусад
химийн бодис хэрэглэлгүйгээр бактерийн урсгал сөрж сэлэх чадварт механик аргаар
хүндрэл үүсгэн усан хангамжийн бохирдлыг багасгаж болох юм.” гэсэн саналыг
Косер дэвшүүлжээ.
No comments:
Post a Comment