2009 оны 11 дүгээр сарын 19
Зүрхний нээлттэй мэс ажилбар хийх зорилгоор
дэлгэсэн өвчүүний ясыг буцааж нийлүүлэхийн тулд ястай түргэн бэхлэгдэж түүний
эдгэрэх явцыг хурдасгадаг цавуу ашиглах болсон байна.
Өвчүү нээх ажилбар (www.cts.usc.edu) |
“Зүрхний нээлттэй мэс ажилбарын дараа
өвчүүний ясыг хэдэн долоо хоногийн хугацаанд биш хэдэн цагийн дотор эдгээх
боломжтой боллоо. Мэс засал хийлгэсэн өвчтөн бүрэн эдгэрч, биеийн хүчний бүхий
л үйлдлийг хийх чадвартай болтол хэдэн сар биш хэдэн өдөр л хангалттай.” гэж
энэхүү аргыг санаачлагч, Калгарын их сургуулийн Анагаах ухааны факультетийн зүрхний мэс засалч, доктор Пол В.М.Федак мэдэгдсэн
байна.
Одоогоор уг аргыг 20 гаруй өвчтөн дээр
туршиж үзээд байгаа аж. Шинэ аргын ачаар мэс заслын дараах өвдөлт, бие
тавгүйрхэх байдал багасч, хүчтэй мэдээ алдуулах эмийн хэрэглээ үлэмж буурсанаас
гадна эдгэрэлтэнд нэн чухалд тооцогддог гүнзгий амьсгалах чадамж ч мөн
сайжирчээ.
Ричард Күмингийн цээжийг 6 дугаар сард Doctors Research Group Inc.,
(Connecticut USA)-д үйлдвэрлэсэн KryptoniteTM
цавуугаар эмчилсэн байна. Хоёр жилийн өмнө зүрхний нээлттэй хагалгааны дараа
түүний өвчүүг уламжлалт аргаар төмөр утсаар холбож нийлүүлсэн ч утас нь гэмтсэний улмаас оёдол нь задарч байжээ. Ханиах, найтаахаас өгсүүлээд шүдний оо шахах,
машины жолоо эргүүлэх, хүндхэн хаалга онгойлгох зэрэг энгийн үйлдэл хийхэд нь
хүртэл өвддөг байж.
Гэтэл түүний цээжийг KryptoniteTM цавуу болон
төмөр утсаар холбож нийлүүлсний дараа түүнд огт өөр мэдрэмж төрсөн байна.
“Сүүлийн эмчилгээний дараа бага зэрэг л өвдөлт мэдэрсэн. Гэхдээ өмнөхийг бодвол
юу ч биш. Одоо анх хагалгаанд орохоосоо өмнө хийж байсан бүх зүйлээ хийж чадах
болсон. Надад гайхалтай сайхан байна.” гэж Күмин өгүүлсэн байна.
No comments:
Post a Comment