2010 оны 10 дугаар
сарын 26
The FASEB Journal (http://www.fasebj.org) сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар үрэвсэл нь гэмтсэн
булчингийн эдийг эдгэрэхэд тусалдаг болохыг анх удаа тогтоосон нь гэмтэл,
химийн бодис, халдвар, хөлдөлт болон зарим эсрэг заалттай эм бэлдмэлийн улмаас
үүссэн булчингийн хурц гэмтлийн эмчилгээний хэвшсэн арга барилыг өөрчлөхөд
хүргэж болзошгүй байгаа аж. Судалгааны багийн гишүүн Лан Жоу эдийн үрэвслийн
эсрэг эмчилгээний тактикийг сайтар тунгааж, үрэвслийн ач холбогдлыг үгүйсгэлгүйгээр
эерэг талыг нь ашиглаж, сөрөг талыг нь хяналтандаа байлгахыг зөвлөсөн байна.
Дээрх дүгнэлтэнд
хүрэхийн тулд хоёр бүлэг хулгана дээр туршилт хийжээ. Эхний бүлэгт нь хурц
гэмтлийн үед үрэвслийн урвал үзүүлэх чадамжгүй болгон генийг нь өөрчилсөн
хулгануудыг, нөгөө бүлэгт нь хэвийн хулгануудыг оруулсан байна.
Дараа нь булчинг нь барийн
хлорид (barium chloride)-ын тусламжтайгаар гэмтээхэд генийн өөрчлөлттэй
хулгануудын гэмтэл эдгэрээгүй бол хэвийн хулганууд аяндаа илааршчээ. Нарийвчлан
шинжилгээ хийж үзэхэд хэвийн хулгануудын гэмтсэн булчин дахь үрэвслийн эс
(макрофаг)-үүд булчингийн нөхөн төлжилтийг дэмждэг инсулин төст өсөлтийн
фактор-1 (insulin-like growth factor/IGF-1)-ийг их хэмжээгээр ялгаруулсан нь тогтоогдсон
байна.
No comments:
Post a Comment